Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БААТАР Норовын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БААТАР Норовын
/1936/. Завхан аймгийн Жавхлант сум. ДБУТ-ын гоцлол бүжигчин байхдаа МУГЖ /1969-12.29. №288/.
    Улаанбаатарт урлагийн дунд сургуулийг 1950 онд, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Пермь хотын сонгодог бүжгийн дунд сургуулийг 1962 онд төгссөн. Улсын хөгжимт драматик театр, Улсын дуурь бүжгийн  эрдмийн театрт насны тэтгэвэрт гартлаа гоцлол бүжигчнээр ажиллажээ. Анх Г.Жамъянгийн хөгжим, Ц.Раднаагийн дэглэсэн “Манай нэгдлийнхэн” бүжгэн жүжигт хадланчин залууд бүжиглэснээс хойш “Шарилжин дундах цэцэг”-ийн Ширүүнгарьд, “Мөнгөн залаа”-гийн Лусын хаан, “Найз залуус”-ын Галдан, “Уран Хас”-ын Дүвчин лам, “Ганхуяг”-ийн түшмэл, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”-ийн Вацлав, Гирей хаан, “Эсмеральда”-гийн офицер Феб, “Хунт нуур”-ын хорон санаат шидэт хар шувуу Ротбарт, “Шехерезада”-гийн Синдбад далайчин, “Дон Кихот”-ын бухтай тулалдагчдын ахлагч, “Шурале” /Ойн савдаг/-ын анчин залуу Али Батыр, “Ай Ёо доктор”-ын дээрэмчдийн толгойлогч Бармалей, “Чиполлино” /Сонгино хүү/-гийн Нимбэг ноён гэхчилэн үндэсний болон сонгодог олон балетын намба төрх, зан авир харилцан төсгүй, өвөрмөц бодол санаатай дүрүүдийг бүжиглэн жүжиглэн уран чадварлаг бүтээсэн байна. Мөн 300 гаруй концертод бүжиглэжээ. Москвагийн эрдмийн их театр, Ленинградын Кировын нэрэмжит театрт ЗХУ-ын ардын жүжигчин Л.Сахъянова, Н.Чистоков нарын алдарт бүжигчидтэй хослон бүжиглэж, Станиславский болон Данченко-Немировичийн нэрэмжит театрууд, Румын, Югослав зэрэг хэд хэдэн орны театрын тайзнаа бүжиглэж Монголынхоо балетын урлагийг сурталчлахад идэвхтэй оролцсон нэрт бүжигчин ажээ. Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” кинонд Эрдэнийн дүрийг уран чадварлаг бүтээсэн билээ. МҮЭ-ийн  XI их хуралд төлөөлөгчөөр оролцож МҮЭ-ийн Төв зөвлөлийн орлогч гишүүнээр сонгогдож байжээ. Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ. УГЖ Д.Пүрэвсүрэнгийн нөхөр.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats