Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ПҮРЭВСҮРЭН Дашбалдангийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ПҮРЭВСҮРЭН Дашбалдангийн
/1913/. Булган аймгийн Булган сум. УХДТ-ын дуучин байхдаа МУГЖ /1961-07-03. №151/. Эмэгтэй.
    Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг 1961 онд төгсчээ. 1942-1948 онд Хязгаарын цэргийн ансамбльд дуучин, 1948 оноос насны тэтгэвэрт гартлаа УХДТ, ДБТ, ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, Хоролмаад ээлжлэн тоглож уран сайхны дүр бүтээх аргад суралцаж, улмаар Б.Дамдинсүрэнгийн “Жаргалын зам”-ын Халиун, “Тэмцэл”-ийн Дуламсүрэн, “Шарай голын гурван хаан”-ы Орогмагуа, С.Гончигсумлаагийн “Үнэн”-ий Ядмаа, Хятадын Дэн-И-гийн “Буурал бүсгүй”-н Си-Эр, Д.Лувсаншаравын “Хан бүргэд”-ийн Норовлхам, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”-ын Уянга гэхчилэн олон дуурийн гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд дуулж, жүжиглэж бүтээсэн байна. Мэргэжлийн сургуульд суралцаагүй ч өөрийн авьяас чадвараа дайчилсны дүнд сайн дуучны зэрэгт хүрч 1960-аад оны үеийн дуулалт жүжгийн олонхийг үүрсэн томоохон уран бүтээлч ажээ. Түүний бүтээсэн Норовлхам “Хан бүргэд” дуурийн ганц од нь байлаа гэж хамтран тоглогчид, урлаг судлаачид үнэлдэг байна. МАХН-ын XIV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. УГЖ Н.Баатарын гэргий.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats