Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГОМБО Ванчигийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГОМБО Ванчигийн
/1917/. Байгалийн чанад дахь нутгийн орос гэр бүлд төрсөн. Монгол Улсын Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат. АЦДБЧ-ын бүжигчин байхдаа МУГЖ /1960-03-18. №60/.
    Эцэг, эх нь Ерөөгийн халуун рашаанд орохоор монгол нутагт ирээд нутаг буцахдаа, тухайн цагийн үймээн самууны эрхээр хүү Гоша /Гомбо/-гаа Уялга харуулын занги Цэрэндорж гэгчийнд, охин Пашкагаа Цэвэгийнх гэдэг айлд өргүүлжээ. Хүүг Цэрэндоржийнх үрчилсэн нэрийдлээр зарцлаж байгааг нутгийн ард Ванчиг /алдарт дуучин Пунцагийн аав/ мэдээд өөрийндөө татаж авч өсгөж хүмүүжүүлжээ. Дүү Пашкаг нь үрчилсэн Цэвэг 1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт оролцсон партизан юм байна. Пашка 1992 онд Зүүнхараад эсэн энх аж төрж байжээ. Гомбо Цэргийн клубийн дуучин, хуурай ах Пунцагийнхаа зөвлөгөө, дэмжлэгээр уг клубийн тайз заслын ажилд 1935 онд орж, улмаар өөрийн авьяас сонирхол, хичээл оролдлогоор алдартай бүжигчин болсон байна. 1972 онд насны тэтгэвэрт гартлаа Цэргийн клуб, Цэргийн театр, Ардын армийн дуу, бүжгийн чуулгад 40 шахам жил ажиллахдаа 300 орчим бүжигт гоцлон бүжиглэж, монгол, орос, украин, молдав үндэсний 110 гаруй бүжгийг дэглэн тоглуулсан байна. “Улаан дарцаг” зэрэг уран сайхны хэд хэдэн кинонд орос хүний дүрд тогложээ. 1939 онд Халхын голын дайнд, 1945 онд чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин. 1960-аад оны дунд үед ээжтэйгээ холбоо барьж Орост очиж золгожээ. Хожим 1990-ээд оны эхний жилүүдэд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Баянголд хувийн аж ахуй эрхлэн аж төрж байжээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats