Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭРЭНДОЛГОР Дуламсүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНДОЛГОР Дуламсүрэнгийн
/1931-1965/. Улаанбаатар хот. УТТ-ын хөгжимчин байхдаа МУГЖ /1959-11-21. №195/. Эмэгтэй.
    1944 оноос нас бартлаа УТТ, УХДТ, ДУТ-т хөгжимчнөөр ажиллахдаа театраас гарган үзүүлсэн үндэсний болон сонгодог бүх бүтээлд хөгжимчнөөр оролцож оноолт үүргээ тэргүүн зэрэг биелүүлж иржээ. Хуучир, хийл хөгжмийг гарамгай эзэмшсэн гоцлол хөгжимчин байжээ. Хуучир дарсан ч, хийл дарсан ч уянга тунгалаг хөг аялгуу дуурсган уг бүтээлийн жинхэнэ өвөрмөц шинж, зохиолчийн сэтгэл зүйн шингэцийг нээн гаргадаг онцгой авьяастай, хөгжмийнхөө яруу тунгалаг хөг аялгуугаар сонсогчдыг бишрүүлэн татдаг увидастай байжээ. П.Чайковский, Ф.Шуберт, К.Сен Сеанс, Р.Глиер, Ф.Лист, И.Брамс, Д.Кобалевский, А.Алябьев, Ли Хуан Жи зэрэг хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлүүдийг гоцлон хөгжимдөж, хэнээр ч хэлмэрчлүүлэлгүй, сэтгэлээрээ, авьяас билгээрээ, уран чадвараараа монгол түмэндээ нэвтрүүлсэн байна. Дээр дурдсан зохиолчдын бүтээлүүдээс түүн шиг хөгжимдсөн хөгжимчин одоогоор гараагүй байна. 1962 онд манай симфони найрал хөгжим БНХАУ-д айлчлан тоглоход хятадын хөгжмийн зохиолч Ли Хуан Жигийн “Хос эрвээхэй” зохиолыг хийл хөгжмөөр гоцлон хөгжимдөхдөө уг зохолын хятад намба аясыг өчүүхэн ч алдалгүй, үнэхээр цэвэр нарийн гаргасанд ноотыг нь бариад сууцгааж байсан хятадын сонсогчид, хөгжим судлаачид, хөгжмийн их сургуулийн оюутнууд баярлан бахархаж байжээ. Цагааны Цэгмидийг их жүжигчин байсныг хамтран тоглогчид нь шүтэн биширч байдаг шиг Цэрэндолгорыг суут хөгжимчин байсныг хамтран хөгжимдөгчид нь гайхан шагширч байдаг байжээ. ДЗО-ны II-VII их наадамд гоцлол хөгжимчнөөр оролцож алтан медалиар шагнуулсны гадна дипломоор удаа дараа шагнуулсан, орчин үеийн Монголын хөгжмийн соёлыг хилийн чанадад сурталчлахад их үүрэг гүйцэтгэсэн энэ гайхамшигт хөгжимчин цэл залуу 34 насандаа өдрийн од харвах лугаа адил халин одож манай хөгжмийн урлагт том гарз учирсныг өнөө болтол нөхөж чадаагүй ажээ. Нөхөр Ц.Намсрайжав нь ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч, удирдаач байжээ. Хүү Н.Бүтэнбаяр нь Улсын филармонийн ерөнхий удирдаач.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats