Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАЗАРРАГЧАА Самбуугийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАЗАРРАГЧАА Самбуугийн
/1921-2005/. Улаанбаатар хот. УАДБЧ-ын хөгжимчин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/. Эмэгтэй.
    12 настайдаа Улсын төв театрт дагалдан хөгжимчнөөр орж алдарт хөгжимчин Д.Ишдулам, О.Дашдэлэг нараар шанз, ёочин хөгжим заалгаж шамдан сурсан байна. 1950-иад оноос шанзаар хөгжимдөх авьяас, уран чадвараараа ялгаран тодорч, УТТ, УХДТ, УДБТ-ын үндэсний найрал хөгжимд шанзаар, симфони найрал хөгжимд хийлээр хөгжимддөг, шанзны гоцлол хөгжимчин байжээ. Театрын урлагийг хагас зуу илүү жил бүтээлцэхдээ олон арван жүжиг, балет, дуурийн хөгжмүүдээс гадна дан хөгжмийн зохиолуудыг чадамгай хөгжимдсөн байна. Түүний урын сан хөмрөгт орчин үеийн зохиолын болон “Хандармаа”, “Сүнжидмаа”, “Ганихуар цаас”, “Ум зандан ширээ”, “ Үлгэрийн холбоо” зэрэг олон арван дуу, ардын хөгжмийн бүтээл байдаг ажээ. Ардын дуу, хөгжмийн намба, байдал төлөвийг зөв нарийн гаргаж, сонсогдох аяыг хадгалж чадсан хөгжимчин байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats