Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МИЖИДДОРЖ Билгээгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МИЖИДДОРЖ Билгээгийн
/1915-1980/. Сэлэнгэ аймгийн Хушаат сум. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/.
    Орон нутагтаа тариа тарих, өвс хадлан бэлтгэх, аян жин тээх зэргээр хөдөөгийн ажил амьдралд байж байгаад 1936 онд Улаанбаатар хотод ирж цэргийн театрт бага дарга, жүжигчнээр орж урлагийн замаа эхэлжээ. 1939 оноос Улсын төв театрт жүжигчнээр ажиллаж ухамсарт амьдралынхаа 40 гаруй жилийг театрын урлагийг хөгжүүлэх үйлст зориулсан байна. Д.Намдагийн “Шинэ зам”-ын Балжир, “Шарай голын гурван хаан”-ы Нанжин баатар, “Ээдрээ”-гийн жинст хүн, Э.Оюуны “Амарсанаа”-гийн Амарсанаа, Ч.Ойдовын “Миний баясгалан”-гийн Нямбуу, Ч.Лодойдамбын “Эрдэнийн Дорж”-ийн Дорж, “Гарын таван хуруу”-гийн Шагдар, Л.Ванганы “Эмч нар”-ын Сандаг, К.Гольдины “Хоёр эзний ганц зарц”-ын Труфалдино, В.Шекспирийн “Отелло”-гийн Кассио, Б.Ринчен, Тарич нарын “Цогт тайж-ийн Амбагай цэцэн хаан, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ын Довчин бэйс, “Моторын дуу”-гийн Гарьд, “Их замын эхэнд”-ийн цоохор зэрэг тайз, дэлгэцийн олон шилдэг дүр бүтээсэн байна. Л.Ванганы “Арвайхээрийн талд”, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг найруулан тоглуулжээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats