Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛУВСАН Лувсанбалдангийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛУВСАН Лувсанбалдангийн
/1908-1992/. Төв аймгийн Баянцогт сум. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/.
    Багадаа эцэг, эхээс өнчирч, 14 настайдаа Нийслэл хүрээнд ирж морин тэргээр ус зөөгч хийж байгаад 1929 онд цэрэгт явж албаа хааж байхдаа бичиг үсэг сурч дайрагч онгоцны нисэгч болж Баянтүмэний нисэх хороонд 6 жил ажиллажээ. Цэргээс халагдаад Улаанбаатар хотод эд хэрэглэгчдийн хоршоонд ажиллаж байхдаа урлаг уран сайхны ажилд оролцох болж, 1940 оноос Улсын төв театрт жүжигчин болсон байна. Анх “Хэлгүй эхнэр” хэмээх жүжигт тоглосноос хойш Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-ы Цэнгэл, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-н Балган, Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Далай, Л.Ванган, Дашням нарын “Тожоо жолооч”-ийн Төмөр, Ч.Лодойдамба, Д.Сэнгээ нарын “Өөрийн замаар”-ын Шагдар, Н.Погодины “Кремлийн цаг”-ийн Забелин, “Буутай хүн”-ий Щадрин, Ш.Цэрэнгийн “Тангараг”-ийн Сүгсээ зэрэг 90 гаруй жүжгийн, “Цогт тайж”, “Гэм нь урдаа”, “Элбэг дээл”, “Үүрээр”, “Өглөө”, “Талын цуурай”, “Хоньчин Найдан”, “Нар хиртсэн жил”, “Хатанбаатар Магсаржав”, “Ирж яваа цаг”, “Намар нахиалсан мод”, “Үүр цайхын өмнө”, “Мандах нарны туяа” гэхчилэн 50 илүү кинонд тоглосон байна. Ухаан, инээдэм хоёрыг чадамгай хослуулдаг, аливаа жүжгийн холбоос болсон жижиг дүрийг урлан босгохдоо гаргууд жүжигчин байжээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats