Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СҮРЭНХОРЛОО Ванчигданзангийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СҮРЭНХОРЛОО Ванчигданзангийн
/1919-1998/. Булган аймгийн Хишиг-Өндөр сум. УТТ-ын дуучин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/. Эмэгтэй.
    1934 оноос Улаанбаатар хотод Том ширний үйлдвэрт ажилчин болж хөдөлмөрийн гараагаа эхэлж, Ажилчны клубын уран сайханд явж байгаад 1939 онд Урлагийн хорооны шийдвэрээр Цагдан сэргийлэхийн клубийн хөгжмийн багш болж, 1941 оноос Улсын төв театрт жүжигчин, 1972 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дууны ангийн халамжлан хүмүүжүүлэгчээр нас бартлаа ажиллажээ. “Шарай голын гурван хаан” дуулалт жүжгийн Цагаан гэрт хааны хатан Цогтаяа, “Жаргалын зам” дуурийн Дулмаагийн дүрд амжилттай дуулж жүжиглэсний гадна 1944 оноос хойш 30 жилийн турш “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаад дагнан дуулахдаа түүний идэвхтэй зарчим, зан чанарыг товойлгон гаргаж, үзэгчдэд алдаршсан, театрын тайзнаа бүтээгдсэн цуутай Хоролмаануудын нэг байжээ. Монголын театрын ахмад зүтгэлтэн, 1947 онд байгуулагдсан театрын найрал дууны ангийн анхны дуучны нэг энэ хүн монгол дууны ая хэмнэл, хоолойн хүч чадлыг илэрхийлж “Сүрэнхорлоогийн” гэх дэг сургууль тогтоож эх орондоо төдийгүй гадаадын олон оронд эгшиглүүлсэн цагийг эзэлсэн их дуучин байжээ. Түүний урын санд “Хөх торгон цамц”, “Хулсан ташуур”, “Дүүриймаа”, “Цонхон дээр суусан ялаа”, “Хэенхуар”, “Сүнжидмаа”, “Лоолой”, “Дөрвөн уул”, “Үлэмжийн чанар”, “Хандармаа”, “Хоёр сэтгэл”, “Бүжин туулай”, “Үхэрчин хүү”, “Баян Монгол” зэрэг монгол ардын богино дуунууд байсан нь Монголын радиогийн алтан санд хадгалагджээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats