Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДОЛГОРЖАВ Должинсүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОЛГОРЖАВ Должинсүрэнгийн
/1919-1991/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум. УТТ-ын дуучин байхдаа МУГЖ /1956-11-12. №194/.
    1937-1939 онд Аж үйлдвэрийн комбинатын цэмбэний фабрикт ажилчин, бригадын даргаар хоёр жил ажиллаад цэргийн алба хааж, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон байна. Цэргээс халагдаад УТТ-т “Дөмөн”-г дуулж шалгуулж тэнцээд жүжигчнээр оржээ. 1947 онд ДЗО-ны их наадамд уртын дуугаараа оролцсон байна. Монгол ардын уртын дууны нэрт мастер энэ хүний урын санд “Ар хөвч”, “Дөмөн”, “Шалзат баахан шарга”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Дөрвөн цаг”, “Хулст нуур” зэрэг бэсрэг болон aйзам уртын дуунууд байсан нь Монголын радиогийн алтан санд хадгалагдаж үлджээ. Б.Дамдинсүрэнгийн “Шарай голын гурван хаан”-ы Шар гэрт хаан, “Жаргалын зам”-ын Жалсар, “Тэмцэл”-ийн Номундар хувилгаан, Д.Лувсаншаравын “Хан бүргэд”-ийн Ерөнтий, “Шивээ Хиагт”-ын партизан дуучин өвгөн, С.Гончигсумлаагийн “Үнэн”-ий Балбар болон П.И.Чайковскийн ”Евгений Онегин” зэрэг үндэсний болон сонгодог дууриудад тоглож, алдарт “Учиртай гурван толгой” дуурийн найрын дууг 1500 гаруй удаа дуулжээ. Түүнээс хойш энэ найрын дууг Долгоржав шиг дуулдаг дуучин хараахан гараагүй байна.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats