Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАМДИНСҮРЭН Жавзмаагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМДИНСҮРЭН Жавзмаагийн
/1921-1994/. Улаанбаатар хот. Улсын циркийн жүжигчин байхдаа МУГЖ /1951-10-17. №87/.
    Улаанбаатар хотод нягтлан бодогч ажилтай байгаад 1940 онд циркийн сургууль байгуулагдахад элсэн суралцаж 1941 онд төгссөн циркийн жүжигчин болсноосоо хойш Монголын циркийн урлагийг хөгжүүлэхэд ухамсарт амьдралаа зориулсан жүжигчин, уран сайхны удирдагч байжээ. Хожим Улаанбаатарт Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, МУИС-ийн монгол хэл, уран зохиолын анги төгссөн багш, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, улс төрийн дээд боловсролтой хүн ажээ. Зөвлөлтийн мэргэжилтэн А.Шарай, С.Рубанов зэрэг хүмүүсийг дагалдан циркийн мэргэжил эзэмшжээ. 1953-1954 онд ЗХУ-д мэргэжил дээшлүүлэх дадлага хийсэн нь түүний уран бүтээлд тодорхой сайн нөлөө болсон байна. Акробат, үсрэлт, гимнастик, илбэ, жонглёр, алиалал, хошин шог үзүүлбэрүүдээр тоглохын сацуу циркчилсэн жүжиг, инээдмийн бүтээлүүд туурвисан зохиолч байжээ. “Ийм нэгэн хурал”, “Бүтэлгүй дарга”, “Шидэт таяг” зэрэг зохиол нь түүний урлан бүтээх авьяасыг улам тодруулж өгсөн инээдмийн хошин шог антре болж манай циркийн урын санг баяжуулжээ. Найруулагчийн хувьд циркийн номерыг сэдэвчилсэн программд нэгтгэх, орчин цаг үеэ тусгах, хошин шогоор хөтөлбөрийн хэмнэлийг нэмэх, парад, эпилогийг зөв ашиглах, үндэсний пантомим-циркчилсэн жүжиг бий болгох талаараа амжилт олсон ажээ. 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны VI их наадмаас “Партнерный полет” гэдэг номероороо мөнгөн медаль авсан байна. Одон, медалиудаар шагнагджээ

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats