Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
РЭНЦЭННОРОВ Өлзийбаярын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

РЭНЦЭННОРОВ Өлзийбаярын
/1923-1974/. Хэнтий аймгийн Идэрмэг сум. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1946-07-11. №52/. Эмэгтэй.
    1930 оноос Улаанбаатар хотод бага, дунд сургуульд, 1957-1961 онд МУИС-д суралцаж найруулагч мэргэжлээр төгсчээ. 1936 онд Улсын төв театрын дэргэдэх жүжигчний дамжаанд суралцаж төгсөөд уг театрт жүжигчнээр 1957 он хүртэл ажилласан байна. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-ы Орогмагуа, Б.Бааст, Ц.Цэдэнжав нарын “Ийм нэгэн хаан байжээ”-гийн Бээж Бадам, “Амарсанаа”-гийн Гэрэлгуа, Э.Оюуны “Гайхамшигт лимбэ”-ийн Батсайхан, Ч.Ойдовын “Далан худалч”-ийн Тунгалаг, А.Отсровскийн “Аянга”-ын Катерина, К.Симоновын “Намайг хүлээ”-гийн Лиза, “Орос хүн”-ий Валя, А.Баряновын “Тэр талд”-ын Валя, “Сүхбаатар” киноны Янжмаа гэхчилэн тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээж театр, киноны урлагт нэрээ, дүрээ мөнхөлсөн алдарт жүжигчин байжээ. МУИС-ийг төгсөөд УБДС-ийн кино драмын ангид багшилж театр, киноны мэргэжлийн жүжигчдийг бэлтгэлцэж, 1967 оноос Улсын хүүхдийн театрын дарга, уран сайхны удирдагчаар, 1970 оноос Соёлын яаманд мэргэжилтнээр ажиллаж, ухамсарт бүхий л амьдралаа театрын урлагийг хөгжүүлэхэд зориулсан байна. “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats