Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДОРЖДАГВА Жагзавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОРЖДАГВА Жагзавын
/1904-1991/ Дундговь аймгийн Сайхан-Овоо сум. УТТ-ын дууны ангийн эрхлэгч байхдаа МУГЖ /1945-11-28. №109/.
    Найман настайгаасаа  хийдэд шавилан сууж бурхны шашны номонд суралцаж Гандантэгчилэн хийдийн хурлын дацангийн голч лам болж байжээ. 24 настайдаа хар болж Төв түүхий эдийн баазад ноос ялгагч, 1929-1932 онд хэвлэлийн хороонд цаас зөөгч, туслах хэвлэгч, 1932-1975 онд Улсын төв театр, УХДТ, Дорнод аймгийн ХДТ, УАДБЧ-д дуучин, дууны ангийн дарга, найрал дууны багш, ХБДС-д багшаар тасралтгүй ажилласан байна. Монгол ардын уртын дууны дэгийг М.Дугаржаваас өвлөн авч орчин цагийн монгол уртын дуучдыг сургаж хүмүүжүүлсэн багш байжээ. 1930-аад оноос хойших үеийн монгол ардын уртын дууны гол төлөөлөгч энэ хүний урын санд “Түмэн эх”, “Өвгөн шувуу”, “Уяхан замбуутивийн наран”, “Дуртмал сайхан”, “Хэрлэнгийн баръяа”, “Асрын өндөр”, “Цэвцгэр хурдан шарга”, “Дөрвөн цаг”, “Дүүжий хуар”, “Мандал жуужаа” зэрэг aйзам болон бэсрэг уртын 200-гаад дуу бий. Уртын дууны төв халх, боржгин, баруун аймгийн аялгууны алинаар нь ч дуулж, уртын дууг сурвалжлан цуглуулж судлан, ноотлож, эмхэтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгосон байна. 1934-1935 онд Зөвлөлтийн мэргэжилтэн Берлина-Печниковагийн удирдлага дор Монгол ардын уртын дууг ноотлоход өөрөө 23, М.Дугаржавтай хамтарч 15 дууг дуулж ноотлуулсан, нэлээд дууг дуулж пянзанд бичүүлсэн байна. “Соёлын угтлага”, “Соёл эрдэнэ”, “Бүжин туулай”, “Энүүхэн хөндийн балгас”, “Аугаа ялалт”, “Халхын гол”, “Эх орон”, “Эрэлхэг чекист”, “Сүрт жагсаал”, “Шарай голын гурван хаан” жүжгийн Гэсэр мэргэний дуу гэхчилэн гоцлол болон найрал нэлээд дууны ая зохиож, хөгжмийн соёлын түүхийг баяжуулжээ. Театрын ахмад зүтгэлтэн, 1947 онд Улсын төв театрт найрал дууны ангийг үүсгэн байгуулж, анхны багшаар нь ажиллажээ. 1935 оны есдүгээр сарын 25-нд Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан VI хурлын тогтоолоор “Алдарт гавьяат дуучин” цол олгосны гадна Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats