Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
РАВДАН Банзрагчийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

РАВДАН Банзрагчийн
/1905-1943/. Архангай аймагт Тамирын голын савд төржээ. УТТ-ын жүжигчин байхдаа МУГЖ /1941-08-04. №48/.
    1931 оноос Улсын төв театрт ажиллаж Очирын “Өвгөн бүргэд”-ийн өвгөн, Лопе де Вегагийн “Хонины булаг”-ийн Фрондосын эцэг тариачин, “Монгол хүү” киноны бадарчин, “Сүхбаатар” киноны солиорсон өвгөн зэрэг дүрийг тайз, дэлгэцнээ бүтээжээ. Энэ хүний тухайд 1940-өөд онд Улсын төв театрт мэргэжилтнээр ажиллаж байсан Ефремов дурдатгалын гар бичмэлдээ “Дорнодын хүн. Ядуу айлд төржээ. Эцэг, эхтэйгээ Их хүрээнд гуйлгачлан ирэхэд 10 настай байв. Эцэг нь тарвагачин, сур элдэж бүс хийдэг байв. Тэд Равданг 16-тайд өөд болжээ. Гуйлгачин байсан Равдан эхлээд ус зөөгч, мод түлээ хагалагч байснаа лам болж, удалгүй улаач болж улаа хийж яваад гаминд баригдаж цаазлуулдгийн даваан дээр тэндээс оргож, хятад генералд баригдаж улаач болжээ. Түүний морийг гадаа барьж зогссоор байгаад гараа хөлдөөжээ. Унгерний эзэрхий үед баян Жамбад зарагдаж тогооч, зарлага нь болж үзжээ. Хувьсгалтай золгож Сангийн яамны галч болж, дараа нь гаалийн байцаагч цагдаа болжээ. Тэнд байхдаа өвчилж ажлаас халагджээ. Удалгүй намын сургуульд шалгуулж тэнцээд сайшаагдан оржээ. Тэндээс Баянтүмэнд алба хаах болж, тэр үед уран сайхнаар сонирхдог болсон хүн юм” гэж дурсан бичсэнийг хөдөлмөрийн баатар, эрдэмтэн, зохиолч Л.Түдэв “Бүтээлийн чуулган”-ыхаа V ботид хуулж оруулсан байна.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats