Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАДАМБАА Балдандоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАДАМБАА Балдандоржийн
/1900-1953/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум. Улсын төв театрын жүжигчин байхдаа МУГЖ /1941-08-14. №48/.
    Санхүүгийн сургуулийг 1931 онд төгссөн. Тэр жилээсээ Улсын төв театр, УХДТ-т жүжигчнээр нас эцэслэтлээ ажиллажээ. С.Буяннэмэхийн “Эрдэнэт соёмбын эзэн эрэлхэг жанжин Сүхбаатар”-ын Сүхбаатар, Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”-н Балган, Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”-ы Хар гэрт хаан, Б.Бааст, Ц.Цэдэнжав нарын “Ийм нэгэн хаан байжээ”-гийн хаан, Н.Гоголийн “Байцаагч түшмэл”-ийн хотын дарга, Лопе де Вегагийн “Хонины булаг”-ийн Командор зэрэг тайз, дэлгэцийн 100 гаруй дүр бүтээж, хамгийн сүүлд хүнд өвчтэй хэвтэрт байхдаа орлон тоглох хүн олдоогүйнх театрынхаа захиргааны урилгаар дамнуурга дээр дамжлуулан ирж, эм тариа хийлгэж байж Б.Лавреновын “Америкийн дуу хоолой” жүжгийн Бутлерт тоглоод “Амьд явах хоног минь хэдэн сараар сунгагдлаа” гэж урамшин баясч байжээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats