Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАЦАГ Балдангийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАЦАГ Балдангийн
/1890-нас барсан/. Сайн ноён хан аймгийн Эрдэнэ мэргэн хутагтын шавь, өнөөгийн Өвөрхангай аймгийн Богд сум. Засгийн газрын уурын пийшинд ажилтай байхдаа МУГЖ /1936-07-18. №10/.
    Олноо “Нарийн хоолой” хэмээн алдаршсан энэ их дуучин ээж Цэрэнханд, эгч нараараа, улмаар нутгийн сайн дуучдаар заалгаж монгол ардын уртын дууны сан хөмрөгийг өвлөснөө дараа үеийнхэндээ зааж сургаж олон шилдэг дуучны багш болж, энэ хүндэт алдар  цолыг хүртсэн байна. Орь залуудаа хошууны мээрэнгийн тушааснаар зуны адаг сараас намрын гурван сарыг дуустал хошууны мал тоочингуудыг дагаж явж дуулж, мөн Орхоны сан даллага дээр гурван өдөр дуулж, тэндээсээ бүтэн хоёр сар мал тоочинтой хамт явж найр цэнгэл дээр дуулж хоёр сайн мориор шагнуулж байжээ. 1921 оны хувьсгалын ялалтын дараахнаас цэргийн албыг 1923 оны дунд үе болтол Улаанбаатарт Хужирбуланд хаажээ. Гэвч цэргээс нутгийн чөлөөгөөр ирээд нас барсан хүний оронд цэргийн албанд дахин явж хаахдаа Улаанбаатарын таван хороо, яамны клубт дуулж алдартай дуучин, хөгжимчинтэй танилцаж урын сангаа баяжуулжээ. Цэргээс халагдаад хоршоо худалдааны газарт ажиллаж байгаад 1932 онд Улсын төв театрт дуучнаар орсон байна. Улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон ардын дуучдын улсын уралдаанд тэргүүн байр эзэлж, улсын нэгдүгээр зэргийн дуучин болсон, 1970 онд болсон өндөр настны чуулга уулзалтад 80 настайдаа оролцож “Их сайхан халиун” хэмээх уртын дууг дуулж “Хуучин бууны хугархай” мөнөө харуулж олонд шагшигдаж байжээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats