Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭВЭГМИД Дондогийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭВЭГМИД Дондогийн
ЦЭВЭГМИД Дондогийн /1915-1991/. Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны Нарсан харуул, одоогийн Дорнод аймгийн Баяндун сум. Багшийн сургуулийн багш байхдаа Гавьяат багш /1942-07-25. №39/.
    Арван настайдаа Улзын хошууны бага сургуульд орж 1928 онд төгсч, улмаар Улаанбаатар хотод Багшийн сургуульд хоёр жил суралцаад 1930 онд нийслэлд байгуулсан хар бологсдын бэлтгэл сургуульд түмэн бодисын багш болж сурган хүмүүжүүлэх ажлаа эхэлсэн байна. 1931-1937 онд Увс, Дорнод аймаг, Улаанбаатар хотын сургуулиудад, 1937-1942 онд Багшийн сургуульд багшилжээ. 1942 оны намар МУИС байгуулагдахад зоологийн кафедрын лаборантаар томилогдон хэдэн жил ажиллахдаа оюутны хичээлд завчлан суусаар их сургуулийн программт сургалтыг үндсэндээ олж авчээ. 1945 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд орж шалгалтуудыг нь амжилттай өгсөөр 1946 онд уг сургуулиа дүүргэсэн байна. Эргэж тэр сургуульдаа аспирантурт суралцаж 1950 онд “Монгол орны үхэр оготнын биеийн бүтцийг экологи-морфологийн талаар харьцуулсан шинжилгээ” сэдвээр биологийн ухааны дэд докторын зэрэг хамгаалж, 1973 онд бүтээлээрээ шинжлэх ухааны докторын зэрэг хүртсэн байна. 1951-1959, 1967-1972 онд МУИС-ийн проректор, ректор, 1959-1960 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн дарга, 1960-1962 онд Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, 1962-1967 онд БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1972 оноос Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаад 1987 онд насны тэтгэвэрт гарчээ. Биологийн шинжлэх ухааныг эртнээс сонирхож Багшийн сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа “Ургамал судлал”, “Амьдралын үүсэл”, “Хүний үүсэл” номуудыг орос хэлнээс орчуулж, МУИС-д лаборант байхдаа Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Э.М.Мурзаев, А.Г.Банников, А.А.Юнатов нарыг дагаж судалгааны ажлаар Монгол нутгаараа аялж амьтан, ургамлын талаар ихийг мэдэж, судалгаа шинжилгээний арга барилтай танилцсан нь цаашдын эрдэм судлалын ажилд нь их суурь дэвсгэр болсон байна. Шинэ үеийн уран зохиолын тулгыг тулалцаж “Хоньчин Найдан”, “Болд, Самбуу хоёр” тууж, “Салхин зээрд” өгүүллэг гэх мэт үргэлжилсэн үгийн, “Булшин дээр” найраглал зэрэг яруу найргийн олон бүтээл туурвиж, “Ардын зоригт баатар”, “Хун шувуу, бодон гахай хоёр”, “Алтайн цаадах говьд”, “Сурагч Ганбат”, “Туулай”, “Болд, Самбуу хоёр”, “Алагдай аварга” болон зохиолын эмхэтгэлүүд, “Ухааны далай номоос эхтэй” гэхчилэн номууд хэвлүүлж, олон арван шилдэг бүтээлээрээ уншигч түмэн, өсвөр үеийнхэндээ танил болсон ажээ. 1960 онд Монгол Улсаа НҮБ-д элсүүлэх төлөөлөгчдийг тэргүүлж НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож, улсаа дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болгосон, ухамсарт бүх амьдралаа улс эх орондоо соёл боловсролыг хөгжүүлэх, залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлст зориулсан гавьяатан билээ. Ардын Их хурлын депутатаар есөн удаа сонгогдож, МАХН-ын удаа дараагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож, Ардын Их хурлын орлогч дарга, Намын Төв хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Дэлхийн  энх тайвны зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллажээ. 1961 онд Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүнээр сонгогдож, 1981 онд Онц, Бүрэн эрхт Элчин цол хүртжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиуд, ЗХУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Болгар улсын Кирилл-Мефодийн одон, Дэлхийн энх тайвны зөвлөлийн Жолио-Кюрийн алтан медалиар шагнагдаж, Москвагийн Ломоносовын нэрэмжит УИС, Берлиний Гумбольдтын нэрэмжит их сургуулийн хүндэт доктор цол хүртсэн байна. Мөн МХЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats