Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Монгол улсын гавьяат цолтон, алдар суутнууд
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
ИЧИНХОРЛОО Вандан-Ишийн
2014/09/30
ИЧИНХОРЛОО Вандан-Ишийн /1914-1987/ Сэлэнгэ аймгийн Ерөө сум. АУДэС-ийн багш байхдаа Хүний гавъяат эмч /1971-07-02. №133/. Эмэгтэй. 1926 оноос Улаанбаатар хотод өнчин, нялхсыг асрах газарт асрагчаар ажиллаж, зөвлөлтийн мэргэжилтэн эмч А.Б.Гольдманаар орос хэл заалгаж, түүний зөвлөснөөр ЗХУ /хуучин нэрээр/-д Улаан-Үдийн рабфакт очиж 1930-1933 онд суралцжээ.дэлгэрэнгүй
РАГЧАА Бямбажавын
2014/09/30
РАГЧАА Бямбажавын /1915-1996/ Говь-Алтай аймгийн Цээл сум. АУДэС-ийн багш байхдаа Хүний гавъяат эмч /1971-07-02. №133/. 1927 оноос хошууны бага сургууль, Улиастайн дунд сургууль, Улаанбаатарт хоршооны сургууль, ЗХУ /хуучин нэрээр/-д цэргийн дунд сургууль, Улаанбаатарт нам, улсын төв сургууль, 1947 онд МУИС-ийг тус тус дүүргэжээ.дэлгэрэнгүй
ДЭЛЭГ Халтарын
2014/09/30
ДЭЛЭГ Халтарын Увс аймгийн Нэгдсэн больницын их эмч байхдаа Хүний гавъяат эмч /1971-06-03. №109/-229. 171-ийг үз.
дэлгэрэнгүй
ДУЛАМЖАВ Гэндэнгийн
2014/09/30
ДУЛАМЖАВ Гэндэнгийн /1919/ Архангай аймгийн Чулуут сум. Төв аймгийн Нэгдсэн больницын их эмч байхдаа Хүний гавъяат эмч /1971-06-03. №109/. Эмэгтэй. Сувилагчийн дамжаа, Улаанбаатарт хүн эмнэлгийн техникум, МУИС-ийг дүүргэжээ.
дэлгэрэнгүй
ЦЭРЭНЖАВ Гомбын
2014/09/30
ЦЭРЭНЖАВ Гомбын /1905-1975/ Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Цэргийн төв эмнэлгийн их эмч байхдаа Хүний гавъяат эмч /1971-03-12. №71/. Багадаа орос худалдаачдын ар өвөрт гүйж хэр чадлын хэрээр туслаж байхдаа сурсан орос хэлнийхээ ачаар 14 настай өнчин хөвгүүн 1919 онд нийслэл Хүрээнд ирж орос бага сургуульд орж 1922 онд төгсчээ. дэлгэрэнгүй
ШАРАВДОРЖ Лувсангийн
2014/09/30
ШАРАВДОРЖ Лувсангийн /1911-1990/ Сүхбаатар аймгийн Халзан сум. УБТЗ-ын Нэгдсэн больницын их эмч байхдаа Хүний гавъяат эмч /1970-12-18. №210/.
1932 онд Дорнодын Баяндун дахь миронос хонины улсын аж ахуйд ажилчнаар орж хоёр жил болоод 1934 онд цэргийн албанд татагдаж Өндөрхаан дахь долдугаар морьт дивизэд пулемётын наводчик болж байгаад, тэр жилийнхээ есдүгээр сард ЗХУ /хуучин нэрээр/-д Ленинградын цэргийн эмнэлгийн дунд сургуульд очиж дөрвөн жил суралцаад 1938 онд төгсч иржээ.дэлгэрэнгүй
ДАРЬ Бадамын
2014/09/30
ДАРЬ Бадамын /1916-1971/ Сэлэнгэ аймаг. Сэтгэл мэдрэлийн больницын их эмч байхдаа Хүний гавъяат эмч /1966-03-08 №41/. Эмэгтэй. 1926 оноос бага, дунд сургуульд суралцаж, улмаар 1933 оноос эм найруулагч, сувилагч зэрэг ажлыг хийж байгаад МУИС-ийн хүн эмнэлгийн факультетэд элсэн суралцаж 1947 онд төгссөн үндэсний мэргэжлийн анхны 13 их эмчийн нэг байжээ.
дэлгэрэнгүй
ДЭМИД Цэрэндашийн
2014/09/30
ДЭМИД Цэрэндашийн /1910-1981/ Оросын Чита нутагт төржээ. АУДуС-ийн багш байхдаа Хүний гавъяат эмч /1965-10-22. №219./ Эмэгтэй. 1928 онд Улаанбаатарт Багшийн сургуулийн орос хэлний хагас жилийн дамжаа, 1930 онд ЗХУ /хуучин нэрээр/-д Улаан-Үдийн монгол рабфак, 1935 онд Москвад хүн эмнэлгийн техникум, 1950 онд МУИС төгсчээ.дэлгэрэнгүй
ГААМАА Вандан-Оригийн
2014/09/30
ГААМАА Вандан-Оригийн /1910-1993/. Өвөрхангай аймгийн Баянгол /Дэлгэрэх/ сум. Төв больницын халдвартын их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1965-10-22. №218/. Эмэгтэй.  Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч, Цэцэрлэг мандал уулын аймгийн намын хороонд тал бичээчээр хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. дэлгэрэнгүй
ДАРЬ Аюушийн
2014/09/30
ДАРЬ Аюушийн /1915-1984/. Оросын Буриадын Алайр нутагт төржээ. Төв больницын сүрьеэгийн их эмч байхдаа Хүний гавьяат эмч /1965-04-24/. №87/. Эмэгтэй. Улаанбаатар хотод бага, дунд сургууль, ЗХУ-д /хуучин нэрээр/ Москвагийн рабфак, МУИС-ийг 1948 онд дүүргэжээ. Хүний их эмч мэргэжилтэй.дэлгэрэнгүй

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats