Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МАЙДАРЖАВ Сэрээнэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МАЙДАРЖАВ Сэрээнэнгийн


/1944/ Улаанбаатар хот. Нийслэлийн 65 дугаар цэцэрлэгийн багш байхдаа Гавъяат багш /2002-05-29.№82/ Эмэгтэй
Улаанбаатар хотын Цэцэрлэгийн багшийн сургуулийг 1964 онд төгссөн. Архангай аймгийн төвийн нэг, гуравдугаар, мөн аймгийн Эрдэнэмандал сумын, 1967 оноос нийслэлийн Хан-Уул дүүргийн 46, 41, 65 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж иржээ. Бага насны хүүхдэд боловсрол эзэмшүүлэхдээ эцэг, эхийн таалалд нийцсэн олон хэлбэрийн ажил зохиож, тэдний хүүхэддээ хандах хандлагыг идэвхжүүлж, санаа бодлыг нь сонсож, багшаас чухам юу хүсч байгааг анхаарч тусган ажилладаг байна. Хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүрээг өргөтгөн цагийн, гэрийн, ээлжийн түр сургалтуудыг хичээллүүлж эцэг, эх, олон нийт, сонирхлын бүлгийн оролцоог нэмэгдүүлэн сургуулийн өмнөх боловсролын “Цонх” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж сургалтын тавлаг орчныг 100 хувь иж бүрэн тохижуулж, программын түвшинг 95-100 хувьд хүргэсэн байна. 1978 оноос зөвлөлтийн мэргэжилтэн В.И.Кеселевскаятай хамтран гадаад хэлний сургалттай 18 дугаар сургуулийн нэгдүгээр ангид 160-220 гаруй хүүхдийг амжилттай бэлтгэж, улмаар 1992 оноос цэцэрлэг, сургуулийн цогцолбор болгон өргөжүүлж англи, япон, герман, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтаар жил бүр 90-120 хүүхдийг сэтгэхүй хөгжүүлэх тестээр хичээллүүлэн бэлтгэлийг хангаж байна. Хүүхдүүд нь жил бүр уламжлал болгон зохиогддог уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцож “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд 5 жил дараалан хот, дүүргийн аваргаар, “Тод авъяастан” улсын уралдаанд 1997, 1999, 2000 онд тэргүүн байр, “Хаврын баяр”, “Шувуухай” цэнгээнт бүжгийн уралдаанд 1998-2001 онд нэгдүгээр байр, “Үлгэрийн баатрууд амилсан нь” уралдаанд 1997-2001 онд таван жил дараалан эхний гурван байранд орсон байна. Улс, хот, дүүргийн тэргүүний багшаар 1989 оноос хойш 10 гаруй удаа, 1992 онд улсын бүтээлч багшаар шалгарчээ. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats