Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ХАНД Цэндхүүгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ХАНД Цэндхүүгийн
/1942/. Улаанбаатар хот /Завхан аймгийн Алдархаан сумын уугуул/. Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийн физикийн багш байхдаа Гавьяат багш /2000-04-19. №50/. Эмэгтэй.
МУИС-ийг 1965 онд физик математикийн багш мэргэжлээр төгсчээ. Нийслэлийн VI болон Сэлэнгэ аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1968 оноос нийслэлийн 28 дугаар сургуульд багшилсаар иржээ. Физикийн сонгоны сурагчдыг ердийн, олимпиадын гэж хоёр хэсэг болгож хичээллүүлэн гүнзгий мэдлэг олгодог туршлагатай багш ажээ. Монгол Улсад анх 1973 онд Улаанбаатар хотод физикийн олимпиад болсноос эхлэн дүүрэг, хот, улс, Ази тив, олон улсын физикийн олимпиадад сурагчдаа сайтар бэлтгэж амжилттай оролцуулж тэргүүн болон медальт, шагналт байрыг олон удаа эзэлсэн байна. Физикийн олимпиадад бэлтгэх гарын авлага, “Хар  хайрцгийн бодлогууд” зэрэг хэд хэдэн ном бичиж олны хүртээл болгосон, мэргэжил нэгт нөхдийн хамт физикийн хичээлийн хөтөлбөр, дунд сургуулийн физикийн стандарт, агуулга, хөтөлбөрийг шинэчлэн боловсруулжээ. Тоо, физикийн хичээлд хүүхэд эхэндээ жаахан зүрхшээн жийрхдэг ч амьдрал, ертөнцөд физиктэй холбоогүй зүйл үгүйг мэдүүлж, багаж хэрэгсэл дээр туршуулж, үзүүлээд ирэхээр сонирхолтой болдог байна. Энэнд түшиглэн сурагчдаар өөрсдөөр нь бодлого зохиолгож, ном хийлгэх зэргээр бие дааж хөгжүүлдэг гол аргатай багш ажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats