Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ТҮМЭН-ӨЛЗИЙ Нацагдоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
ТҮМЭН-ӨЛЗИЙ Нацагдоржийн
/1948/. Улаанбаатар хот. Говьсүмбэр аймгийн 10 жилийн нэгдүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багш байхдаа Гавьяат багш /1999-08-31. №148/. Эмэгтэй.
УБДС-ийг 1970 онд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсчээ. Тэр цагаас хойш Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургууль, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургуульд багшилсаар иржээ. Үзүүлэн таниулах материалын арвин сан бүхий хэлбичгийн үлгэр жишээ кабинет байгуулж ашиглан, шалгалтын материалыг сэдэв бүрээр, олон төрөлтэй хийж хяналт шалгалтыг тогмол явуулж ажиллан амжилтад хүрчээ. Даасан ангийнхаа хичээлд жилийн эхний хагаст наад зах нь 200-гаас дээш цаг сууж сурагч нэг бүр хичээлд хэр оролцож байгааг тооцдог, сургалтад тавих хяналтыг ихэвчлэн уралдааны хэлбэрээр явуулдаг, сурагч бүрт түүний биелүүлэх боломжид түшиглэсэн даалгавар өгч тогтмол шалгахдаа зарим үед эцэг, эхийг оролцуулдаг онцлогтой багш ажээ. Тайлан үзэсгэлэнгээ хэдэнтээ гаргасандаа тулгуурлан “Монгол хэл, уран зохиолын кабинет байгуулсан туршлага” илтгэлээрээ багш нарын дунд улсын хэмжээнд явуулдаг сурган хүмүүжүүлэх уншлагад 1985 онд түрүүлжээ. Олон жилийн арга туршлагадаа тулгуурлан хүсэлт гаргаж 1992-1993 оны хичээлийн жилээс нэгдүгээр анги дааж амжилттай сургаж, энэ үедээ ажил мэргэжлийн улсын уралдаанд сугалаагаар таарсан математикийн хичээлийг 4 дүгээр ангид зааж дэд байр эзэлжээ. Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгаын 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Дугуйн спортоор хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиуд хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats