Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
СУГИР Сумъяагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СУГИР Сумъяагийн
СУГИР Сумъяагийн /1939/. Дундговь аймгийн Адаацаг сум. СУИС-ийн жүжиглэх урлагийн тэнхмийн эрхлэгч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /2004-10-07. №146/.   МУИС-ийн найруулагчийн ангийг төгссөн. 1961-1970 онд Дундговь, Хөвсгөл аймгийн Соёлын ордон, 1971-1980 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт найруулагч, 1980-1982 онд Дорноговь аймгийн театрт уран сайхны удирдагч, 1982-1983 онд Соёлын яаманд мэргэжилтэн, 1983-1985 онд Хилийн ба дотоодын цэргийн дуу, бүжгийн чуулгад уран сайхны удирдагч, 1985 оноос УБДС, 1990 оноос СУИС-д багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна. С.Дашдооровын “Салхин дундах зул”, “Шуурганаар төрөгсөд”, Б.Лувсандоржийн “Харц хатан”, “Амьдралын замд”, Д.Намдагийн “Хярааны хонхорт”, “Зөгнөл”, Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”, Д.Мягмарын “Хүү минь”, Ф.Шиллерийн “Дээрэмчид”, Н.В.Гоголийн “Гэрлэх гэсэн нь” зэрэг 150 гаруй жүжиг, олон арван концерт найруулан тоглуулж, “Намрын халуун өдрүүд”, “Жин дунгуй”, “Тоо ван”, “Шувууд буцах цагаар”, “Алуурчин бэлтгэх дамжаа” гэх мэт нэлээд киноны гол болон туслах дүрд тогложээ. А.Зок, П.З.Кузнецов нарын “Андрей хаачив”, С.Мухтаровын “Трактор хулгайлсан нь” зэрэг жүжиг орчуулж, “Сэтгэлийн мөс” кино зохиол бичсэн байна. СУИС-д уран чадварын хичээлийн багшаар олон жил ажиллаж кино, драмын мэргэжлээр олон арван жүжигчнийг бэлтгэн гаргасан сурган хүмүүжүүлэгч ажээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats