Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШАРАВ Бямбасүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАРАВ Бямбасүрэнгийн
ШАРАВ Бямбасүрэнгийн /1952/. Хэнтий аймгийн Жаргалтхаан сум. Бие даасан уран бүтээлч Урлагийн гавьяат зүтгэлтэн /2002-02-07. №14/, төрийн шагналт /1992/.
 Улаанбаатар хотод Багшийн сургуулийн хөгжмийн багшийн анги, ЗХУ-д /хуучин нэрээр/ Свердловск /Екатеринбург/ хотын Уралын хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. “Чингис хаан” дуурь, “Алтан ураг”, “Сэрүүн намар”, “Зуурдын орон”, “Ононд хатаагдсан илд” бүжгэн жүжиг, нэг, хоёр, гуравдугаар болон “Үлэмжийн ертөнц” симфони, “Сэрсэн тал”, “Тэнгэрийн эх орон”, “Их хаадын өргөө” удиртгал, “Ард Аюуш”, “Илүү сартай зун”, “Мартагдсан дууль”, “ Тэнгэрийн амьтан”, “Далд уянга” зэрэг 30 орчим уран сайхны киноны хөгжим, өнөөгийн нийтийн дууны хит болж алдаршсан “Аав, ээж хоёр”, “Хайрхан уулын бараа”, “Цэнхэрийн голоор нутаг минь” зэрэг 200 гаруй дуу, романс, нийтэд түгээмэл дуулагддаг уртын дуу “Өнчин цагаан ботго”-оос эхлээд бараг мартагдах шахсан “Гаатай чихэр” гэхчилэн монголын олон ястны ардын урт, богино дуунуудын аялгуунаас бүрдсэн 16 хэсэгтэй “Түмэн эх” хэмээх төгөлдөр хуурт зориулсан бүтээл, төгөлдөр хуур, морин хуур, ятга, хуучир, шанзанд зориулсан концертууд зэрэг олон арван зохиол туурвиж Монголын мэргэжлийн хөгжмийн урлагт шинэ үеийг нээлцэж, ардын язгуур хөгжмийн эгшиглэнг Европын орчин цагийн арга барилтай нийцүүлэн өөрийн гэсэн дэг сургууль сэтгэлгээг бий болгосон хөгжмийн зохиолч ажээ. “Уяхан замбуутивийн наран” магтуу, “Хоёрдугаар симфони”-оороо төрийн шагнал хүртжээ. “Уяхан замбуутивийн наран” магтууг нь ЮНЕСКО хөгжмийн эрдэнэсийн сандаа авсан байна. Дэлхийн олон оронд бүтээл нь тоглогдож Монголын хөгжмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа хөгжмийн шилдэг төлөөлөгчийн нэг ажээ. Бүтээлүүд нь сэтгэлгээний өргөн цар хүрээтэй, үндэсний урлагийн шимт хөрснөөс төлжин хүн төрөлхтний хөгжмийн ололттой хосолж, уран чадварын өндөр түвшинд хүрчээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats