Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАВААН Цэвэлмаагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАВААН Цэвэлмаагийн
НАВААН Цэвэлмаагийн /1937/. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум. Баримтат кино студийн найруулагч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1995-12-18. №246/.
МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид суралцаж 1962 онд төгсчээ. 1962 оноос хойш “Монгол кино” үйлдвэрт баримтат киноны редактор, найруулагчаар тасралтгүй ажилласан байна. Байгаль, эх орны сэдвээр “Эргэх дөрвөн улирал”, “Нуурын дунд”, “Монгол орон”, “Далай ээж”, найрамдал, энхтайвны асуудлаар “Гандан бууршгүй ган бат найрамдал”, “Бид Вьетнамтай хамт”, “Эв нэгдлийн дуу”, Энэтхэг улстай хамтарсан “Найрамдалт Монгол орноор” гэх мэт түүхт ой, тэмдэглэлт үйл явдал, урлаг, спорт, хууль зүй, ёс суртахуун, зан үйл, аж байдал, хувь хүн, улс орны амьдралын зэрэг өргөн дэлгэр сэдвээр 300-гаад баримтат кино, кино мэдээ бүтээжээ. Эгзэгтэй асуудлыг хөндөж, түүнээ хурц хэллэгээр дүрслэн үзүүлдэг энэ уран бүтээлч зохиолоо өөрөө бичиж, өөрөө найруулдгаараа онцлог ажээ. Улс төрийн нийтлэл, өгүүллэг, найруулал олныг бичиж, “Гал хам” уран сайхны хоёр ангит кино зохиол туурвисныг үзэгчид талархан хүлээн авсан байна. Зан үйлийн сэдвээр бүтээсэн “Түмний эх” баримтат кино нь олон улсын кино наадмын тусгай шагнал хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats