Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАНЧИВ Дамбийнямын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАНЧИВ Дамбийнямын
ЖАНЧИВ Дамбийнямын /1939/ Төв аймгийн Баян-Өнжүүл сум. МУАХ-ны хорооны нарийн бичгийн дарга байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1994-09-10. №117/.Дундговь аймаг, тэр дундаас Адаацаг сум байгуулагдаагүй байхад төрсөн учир тэр үеийн харьяаллаараа явдгаас бус Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул энэ хүн 1962 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж Улаанбаатарын Багшийн сургуульд олон жил багшилж, орчин цагийн Монголын хөгжмийн нэрт зохиолч, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, төрийн шагналт Ц.Нацагдорж. Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж, З.Батсүх зэрэг хөгжмийн зохиолч, нэрт найруулагч Ё.Цэрэндолгор гээд олон зүтгэлтнийг урлагийн замд хөтөлсөн сурган хүмүүжүүлэгч ажээ. Соёлын яаманд хэлтсийн дарга, Монголын хөгжмийн зохиочдын эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга зэрэг алба ажлыг хашжээ. “Хөх торгон дээл” дуурь, “Тамирын охин”, “Мартагдашгүй намар”, “Шинэ хотын гэрэл”, “Зуслангийн найзууд”, “Тэнгэрийн муухай арилдаг”, “Газрын үнэр”, “Эргэж бодох бодол”, “Говийн зэрэглээ”, “Ирэх хаврын цэцэг”, “Мандах нарны туяа”, “Алтан шонхор” уран сайхны киноны хөгжим, дан хөгжмийн  зохиол олныг туурвин бүтээжээ. “Дуурьсахуй ухаан” хоёр боть ном бичсэн нь дуулаач, хөгжимчдийн мэргэжлийн чухал бүтээл болсон байна. 1983 онд МХЗЭ-ийн нэрэмжит, 1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагнал хүртжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats