Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
АЛТАНХУЯГ Гаадангийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АЛТАНХУЯГ Гаадангийн
АЛТАНХУЯГ Гаадангийн /1948/. Улаанбаатар хот. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1993-09-29. №82/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул энэ эр Улаанбаатар хотод ХБДС, Болгарт хөгжмийн дээд сургууль төгсчээ. ХБДС, Багшийн сургууль, УБДС-д багш, Радио, телевизийн улсын хороонд хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор, Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгад хөгжмийн зохиолч, Улсын филармонийн  “Морин хуур” чуулгад хөгжмийн багш, 2003 оноос МХөЗ-дын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. ХБДС-ийн сурагч байхдаа 1960-аад онд Б.Явуухулангийн “Эхийн тухай бодол” шүлэгт ая хийж уран бүтээлээ эхэлснээс хойш “Бөмбөг бөмбөг хөөрхөн дөө”, “Нэгдэлч түмнээ дуулъя”, “Дуунд дуртай болов оо, би”, “Алсаас дуулсан дуу”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн”, “Цэцэгчний хүслэн”, “Огторгуй сонсоорой”, “Дууны наадмын хот Сочи” гэхчилэн олон арван дуу, “Эхлэл”, “Хуучин сүмийн нууц”, “Тань руу нүүж явна”, “Үлгэр дууссан хойно”, “Өмнийн цэнхэр говь” гэх мэт кино, “Унаган хайр”, “Гарваа”, “Будамшуу” зэрэг жүжиг, нийтдээ тайз, дэлгэцийн 50 гаруй бүтээлийн хөгжим, “21 он”, “Үдшийн одод” симфони найраглал, чавхдаст хөгжимд зориулсан хувилбар, ардын найрал хөгжимд зориулсан чуулбар, хийлийн концерт, төгөлдөр хуурт зориулсан хүүхдийн концерт зэрэг том хэлбэрийн бүтээлүүд зохиосон байна. Дуу, хөгжмийн “Алтан намар”, “Морин хуур-99”, БНАСАУ-д зохиогддог “Хаврын баяр”-ын тэргүүн шагналуудыг бүтээлээрээ хүртсэн байна. “Алсаас дуулсан дуу” зохиолын эмхэтгэл номыг 1986 онд Улаанбаатарт хэвлүүлжээ:


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats