Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МЯГМАР Очирын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МЯГМАР Очирын
МЯГМАР Очирын /1930/. Дорнод аймгийн Баяндун сум. “Монгол кино” нэгтгэлийн ерөнхий зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1990-11-01. №18/.
1945-1948 онд зургийн дунд сургуульд, 1956-1961 онд Бүх Холбоотын киноны дээд сургуульд суралцаж манай улсын кино урлагийн анхны мэргэжлийн зураач болжээ. 1948-1956 онд Дүрслэх урлагийн газар зураач, 1961 оноос хойш насны тэтгэвэрт гартлаа “Монгол кино” үйлдвэрт зураачаар ажиллажээ. 1948 онд “Уурхайчин” зургаараа уран бүтээлийн гараагаа эхэлж, 1960 онд “Гологдсон хүүхэн” киноны эх загвараар киноны зураачийн сорилтоо хийсэн байна. “Амьдралын цуурай”, “Сэтгэлийн дуудлагаар”, “Нөмрөг хадны цуурай”, “Үер”, “Өглөө”, “Тэмцэл”, “Талын цуурай”, “Улаан дарцаг”, “Ичээнд нь”, “Хөдөөгийн баясгалан”, “Их замын эхэнд”, “Газрын үнэр”, “Зарлаагүй дайны оршил”, “Алтан шонхор”, “Хүн чулууны нулимс” зэрэг 30-аад уран сайхны киноны зураачаар ажиллаж, “Барилга дээр”, “Сумын төвд радио”, “Ханын хөндийд”, “Шинэ хотын бараа”, “Хивсчид”, “Жаргалт хайрхан”, “Цамбагарав уул” гэх мэт олон арван уран зураг, хөдөлмөрийн баатар Цэрэндорж, Алтангэрэл, ардын жүжигчин, кино найруулагч Д.Жигжид зэрэг хөдөлмөр, соёлын зүтгэлтнүүдийн хөрөг зурж Монголын дүрслэх урлаг, кино урлагийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан нэрт уран бүтээлч ажээ. “Их замын эхэнд” киноны тайз чимэглэлийн эх загвар нь Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд шалгарч шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats