Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАМДАГ Донровын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАМДАГ Донровын
НАМДАГ Донровын /1911-1984/. Өвөрхангай аймгийн Тарагт сум. Соёлын яамны мэргэжлийн зохиолч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1971-07-02. №133/, төрийн хошой шагналт /1962, 1983  Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч, 1925 онд МХЗЭ-д гишүүнээр элсэн хойтон нь МХЗЭ-ийн IV их хуралд төлөөлөгчөөр сонгогдон хөдөөнөөс очиж оролцон тэр үеийн томчуулд ойшоогдон үнэлэгдэж Улаанбаатар хотноо бага сургуульд орж суралцсан байна. 1926 онд Германд бусад 34 хүүхдийн хамт очиж суралцан 1929 онд эргүүлэн татагдаж эх орондоо ирээд Улаанбаатар хотын дунд сургуульд багшилжээ. 1930 оноос урлагийн ажилд шилжин УТТ-т зөвлөлтийн мэргэжилтэн  А.Ефремовын дагалдангаар ажиллаж Н.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Хлестаковын дүрд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлжээ. УТТ-т найруулагчаар ажиллан их зохиолч Д.Нацагдоржоор “Учиртай гурван толгой” дуурийг бичүүлж, өөрөө найруулан тоглуулж, түүнтэй хамтран “Их авхай”, “Би биш” жүжиг зохиосон байна. “Германы тагнуул туршуул” гэсэн хилс хэрэгт хоёр удаа баривчлагдан, сүүлчийн удаа 10 жилийн ял заагдан 6 жил гаруй суугаад суллагдсан байна. Шоронгоос гарсны дараа хүмүүс “эсэргүүн” гэж дөлж цэрвээд ажил алба олдохгүй, өөрийн гэр оронгүй, садан төрөл юм уу сайн нөхдийнд толгой хоргодож олон жил өлөн зэлмэн амьдралтай явжээ. Ингэсээр 1959 онд цагаатгагдсан байна. 1962-1964 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж төгсчээ. “Шинэ зам”, “Тэмцэл”, “Амь ба амьдралын үнэ”, “Бүдээ хүүхэн”, “Сүрэг чоно”, “Шарай голын гурван хаан”, “Нэг ангийнхан”, “Наянчулууны ой”, “Шинэ байшинд”, “Гурван хашир, найман танхил”, “Хярааны хонхорт”, “Их хурим”, “Оролмаа”, “Эрдэмтний яриа”, “Сандралт арав хоног” зэрэг 50-иад жүжиг, дуурь, “Нүгэл буян” кино, “Алим”, “Гомпилын бага хүү”, “Хөгшин чонын улилт” тууж, “Цаг төрийн үймээн” роман, “Үрэгдсэнийг хүлээгч”, “Нян хорхой” гэхчилэн олон өгүүллэг, “Тогос хээр”, “Шөнийн бороо” мэтчилэн нэлээд шүлэг зохиож ном, зохиолын гурван боть хэвлүүлсэн байна. “Цаг төрийн үймээн” роман, “Ээдрээ”, “Оролмаа” жүжгээрээ төрийн шагналыг хоёр удаа хүртжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats