Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛУВСАНШАРАВ Дамбийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛУВСАНШАРАВ Дамбийн
ЛУВСАНШАРАВ Дамбийн /1918-1995/. Төв аймгийн Баянцогт сум. Ховд аймгийн ХДТ-ын хөгжимчин байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1968-09-21. №199/.
Орон нутагтаа мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаад 1930-аад оноос урлаг соёлын ажлыг дагнажээ. Дуучин, хөгжимчин, жүжигчнээр ажиллаж байгаад 1933 онд Улсын төв театрын хөгжмийн удирдаач болсноос хойш Дорнод, Ховд аймгийн ХДТ-ыг байгуулахад идэвхтэй оролцож, Ховд аймгийн клуб, театрын хөгжмийн багш, удирдаачаар олон жил ажиллаж, урлагийн сургуульд багшилсан байна. “Шарай голын гурван хаан”, “Жаргалыг хүссэн Мөнхөө” зэрэг олон жүжгийн хөгжмийг Улсын төв театрт удирдан тоглуулж, “Шинэ жил”, “Ударник”, “Саальчин” зэрэг нийтэд түгсэн 100 шахам дууны ая зохиож, зохиолынхоо “Алтайгаас дуулсан дуу” номыг 1985 онд Улаанбаатарт хэвлүүлсэн байна. Баруун монголын олон үндэстэн, ястны дуу хөгжмийг сурвалжлан цуглуулж судлах, сурталчлахад олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж үр дүнд хүрчээ. Ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats