Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МАНЬБАДАР Долгорын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МАНЬБАДАР Долгорын
МАНЬБАДАР Долгорын /1889-1963/. Сайн ноён хан аймгийн Ёст бэйсийн хошуу, өнөөгийн Өмнөговь аймгийн Ноён сум. Дүрслэх урлагийн газрын зураач байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1951-10-17. №87/, төрийн шагналт /1948/. Бага, залуудаа нутгийнхаа Овоот, Улаанбаатарт Гандантэгчилэн хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэж уншлага сайтай лам болжээ. Шашин сүм, хийдийг татан буулгаж, лам нарыг тараах үе 1938 онд саналаараа хар болж Гандангийн нүүрний артельд ажилчин, мастераар ажиллаж байх үеэс уран бүтээлээ эхэлж улсын их баяр наадмаар Яармагийн дэнжид босгож байсан олон том эрээн асар, майхны эх зургийг гаргажээ. 1939-1940 онд зураачдын мэргэжил дээшлүүлэх дугуйланд хичээллэж мэдлэг, чадвараа ахиулж, 1944 оноос зураг урлалын газрын зураачаар ажиллаж эхэлснээс хойш насан өөд болтлоо энэ ажлыг эрхэлсэн байна. Ихэвчлэн гэртээ, модон самбараа өвөр дээрээ тавьж завилж суугаад уран бүтээлээ туурвидаг, эхлээд гаргасан загвараа шивэж, тэр шивээсээ цаасан дээр тавьж, даавуунд боосон наанги будгаар зөөлөн түншиж, шивээс дагууд гарсан бүдэг дүрсийг өнгөлөн буддаг, зүмбэр тавихдаа ардаа хальсан ууттай, гуулин жаазанд цовдлоод цавуутай усаар норгож хатахаар нь байвантай хольсон цагаан будгаар будаж, эгшихээр нь индүү маягийн хаш чулуун байтуугаар нар буруу эргүүлж байтуулж, хатахаар нь ахих зэргээр 6-7 удаа байтуудаж бэлтгэдэг, шороон будгаар зурдаг, түүнийгээ байнга нухаж, орос гуашийг ч нухаж маш наанги болгож хэрэглэдэг өвөрмөц арга барилтай зураач байжээ. “Эртний баатар”, “Эх”, “Монгол орон” зэрэг уран зураг, 100 гаруй зургаас бүрдсэн “Монгол хээ угалз” цомог бүтээсэн байна. “Монгол хээ угалз” цомог нь амьтан, ургамал, гал, уул, ус, үүл гэхчилэн байгалийн хүчний гаралтай, геометрийн дүрстэй зэрэг үндсэн бүх элементийг багтааснаараа давтагдашгүй сурах бичиг, монгол чимэглэлийн урлагийн үнэт бүтээл болсон байна. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хөргийг үндэсний хээ угалзаар чимэглэж, гоёмсгоор зурсан учир төрийн шагнал хүртэж, “Алтан гадас” одон, “Бид ялав” медаль, “Ударник” цол, тэмдгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats