Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАГИЙРАНЗ Нямын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАГИЙРАНЗ Нямын
ДАГИЙРАНЗ Нямын /1930/ Дундговь аймгийн Өлзийт сум. Дундговь аймгийн Өлзийт суманд малчин байхдаа МУГЖ /1998-06-25.№88/
Орон нутагтаа малчин, сумынхаа улаан булангийн уран сайханч, 1956 оноос Дундговь аймгийн клуб, соёлын ордон, 1962 оноос “Монгол кино” үйлдвэрийн жүжигчнээр насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Дундговьд тайзнаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Ч.Ойдовын “Далан худалч”, “Жаргалыг хүссэн Мөнхөө”, С.Дашдооровын “Шуурганаар төрөгсөд” гэх мэт нэлээд жүжигт тоглож “Монгол кино” үйлдвэрийн бүтээл “Талын цуурай”-гийн Намхай, “Хонины найр”-ын бригадын дарга Бадарч, “Эх бүрдийн домог”-ийн Догшин харын цэрэг, “Уул, усны үр сад”-ын өвгөн Жунай гэхчилэнгээр “Гэмшил, зэмлэл”, “Агуйн нууц”, “Хүний мөр”, “Хүргэн хүү”, “Өглөө”, “Үүр цайхын өмнөхөн” “Бүлээн нурам” зэрэг 32 киноны гол болон туслах дүрийг бүтээж, 300 орчим киноны дүрүүдэд дуу оруулсан алдарт жүжигчин ажээ. Говь нутгийн ардын домог “Хөхөө Намжил”, “Уулган шар”-ыг морин хуурын аялгуунд хэлж МЗО-ны I, II их наадмын алтан медалиудыг хүртсэн нэрт хуурч, ерөөлч магтаалч төдийгүй “Тунгалаг Тамир” кинонд цахиур Төмөрийн дуулдаг “Эрдэнэ засгийн унага” дууг дуулж, исгэрсэн сайн дуучин ажээ. Бас зураг зурдаг, тал бүрийн авъяастай нэгэн. Монголын зохиолчдын III их хурал, 1979 онд Самаркандад болсон Ази, Африкийн орнуудын ардын урлагийн, 1997 онд Улаанбаатарт болсон “Төв Азийн тууль” сэдэвт олон улсын симпозиум болон ардын язгуур урлагийн их наадам, ерөөлч магтаалчдын улсын уралдаануудад удаа дараа оролцжээ. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats