Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГАЛСАНБАТ Дэмчигдоржийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАЛСАНБАТ Дэмчигдоржийн
ГАЛСАНБАТ Дэмчигдоржийн /1952-2001/ Улаанбаатар хот. Улсын филармонийн “Соёл эрдэнэ” хамтлагийн хөгжимчин байхдаа МУГЖ /1992-05-04.№65/
Улаанбаатар хотод ХБДС төгссөн. Хүүхэд ахуйгаасаа эстрадын урлагийг сонирхож рок-поп урлагт шимтэн суралцаж, УАДБЧ-д хөгжимчнөөр ажиллангаа Улсын филармонийн дэргэд 1971 онд “Соёл эрдэнэ” чуулгыг үүсгэн байгуулалцан гоцлол хөгжимчнөөр ажилласан байна. Гитарчин хөгжимчнөөр зогсохгүй “Нартай бороо”, “Үйлчин бүсгүй”, “Тэмээн жингийн цуваа”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Миний аз жаргалын дуу”, “Элбэрлийн орон” зэрэг олон сайхан дуу зохиож “Дангийн даавуу майхан”, “Дүүриймаа”, “Мээнэг мээнэг” зэрэг монгол ардын олон дууг хөнгөн хөгжимд найруулж тоглуулжээ. “Моторын дуу”, “Хөдөөгийн баясгалан”, “Мартагдашгүй намар” зэрэг 30 гаруй киноны хөгжмийг тоглосон байна. Алма-Атагийн “Азийн дуу хоолой” олон улсын наадмаас III, Токиогийн олон улсын даралтат хөгжмийн наадмын шагналт байр эзэлж, ДЗО-ны болон олон улсын уралдаан, их наадмуудад удаа дараа амжилттай оролцож Монголын эстрад урлаг хэр хөгжиж байгааг олон улсад таниулахад хувь нэмрээ оруулсан ажээ. Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats