Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МЭНД-АМАР Жамбалын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МЭНД-АМАР Жамбалын
МЭНД-АМАР Жамбалын /1945-2000/ Төв аймгийн Лүн сум. УАДБЧ-ын гоцлол хөгжимчин байхдаа МУГЖ /1990-01-08.№01/
Гэрийн сургалтаар хөгжмийн боловсрол олж өөрийн хичээл оролдлогоор нэрд гарсан хөгжимчин, хөгжмийн зохиолч болсон байна. 1960 оноос УАДБЧ-д хөгжимчнөөр ажиллажээ. Ёочин хөгжмийг тоглохдоо баруун, зүүн гарын цохилтыг чөлөөтэй салгаж, нэг гар нь чимэг өнгийг, нөгөө нь үндсэн аялгууг дарж, нэг гараараа угсраа олон цохилт хийж, ёочингийн хөгийг тогтоох, хөг солих аргыг шинэчилсэн нь амжилтад хүргэсэн байна. Түүний тоглосон Ш.Гуногийн “Парисын дөл” балетын Баскуудын бүжиг, Бизегийн “Кармен” дуурийн оршил, “Ардын дууны найруулга”, “Адуучин залуус”, “Хаврын шувуу”, “Аяны замд”, “Испани аялгуу”, “Сарны туяа” зэрэг ёочин хөгжмийн олон номер дотоод, гадаадын үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшиж үлджээ. “Хөдөлмөрийн жавхаа”, “Ёочингийн гоцлол”, “Эхийн сэтгэл”, “Цомбон туурайт хүрэн”, “Хуурын эгшиг”, “Ханхөхийн уянга”, “Цагаан дарь эх”, бөх, сурын магтаал үндэсний хөгжимд зориулсан “Гурван ангит чуулбар” зэрэг 250 гаруй зохиол бичиж хөгжмийн урын санг баяжуулсан байна. Энэ бүгд хөгжмийн том хэлбэрийн бүтээл хийх бэлтгэл болсноор “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжгийн хөгжмийг ардын болон зохиолын дуу, хөгжмийн намба аяс, аяар амжилттай туурвисан байна. ДЗО-ны VIII, IX их наадамд оролцож ёочин хөгжмийн гоцлолоороо алт, мөнгөн медаль, 1978 онд болсон үндэсний хөгжимчдийн улсын уралдаанд II байр эзэлж, хоёрдугаар зэргийн дипломоор шагнагдсан байна. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, “БНСВУ-ын “Найрамдал” медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats